Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир , Өгийнуур сумдын нутгаар 22,0 – 25,0 градус , бусад сумдын нутгаар 14,3 – 18,8 градус хүйтэн байлаа. Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,1 – 3,3 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарт өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 2,0 – 9,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Өгийнуур, Батцэнгэл, Хашаат, Өлзийт сумдын 31,0 -37,0 градус, бусад нутгаар 23,0 – 28,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Батцэнгэл, Хашаат Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 2 - 8 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 17,0 – 23,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган сумын нутгаар 3,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0 - 8,0 градус хүйтэн байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 29,0 - 36,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Хангай, Өгийнуур , Хотонт, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 1 өдөр цас орж, 0,0 – 0,9 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Төвшрүүлэх суманд 0,9 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Чулуут, Хангай, Хотонт , ӨндөрУлаан, Өгийнуур , Булган, Цахир сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байв. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Жаргалант, сумдын нутгаар цас ороогүй байна. Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумд ын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 5 см, цасны дундаж нягт 0,19 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногийн мэдээгээр мал өвөлжилтийн байдал Жаргалант сумын Хоолт, Асайт багуудад хүндэрсэн байна. Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Хашаат, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа